АНУ-ын Нью Йорк хотын эрх баригчид цагаачдын тус хотод оршин суух журмыг танилцуулжээ.
Энэ сарын 15-аас эхлэн цагаачдын түр байрлах төвүүдэд 23:00 цагаас 06.00 цагийн хооронд хөл хорио тогтоосон байна. Хотын оршин суугчид хууль бус цагаачид гуйлга гуйх нь ихсэж байна гэсэн гомдлын дагуу ийм арга хэмжээ авчээ. Техас мужийн амбан захирагч хууль бус цагаачдын Нью Йорк хот руу явуулах шийдвэр гаргаснаас хойш нөхцөл байдал улам хүндэрсэн байна.
Цагаачдын түр байрлах төвүүдийн ойролцоо хийцгүйрсэн цагаачид шөнө, оройгүй хөлхдөг байна. Хөл хорио цагаачдын дөрвөн төвд үйлчлэх бөгөөд цагаачид энэ хугацаанд бүртгүүлэх шаардлагатай аж. Гэхдээ энэ журам ажил эрхэлж байгаа эсвэл суралцаж байгаа цагаачдад үйлчлэхгүй гэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
арьс өнгөөр ялгварлан гадуурхах, хүмүүнлэг ардчилсан нийгмийн төлөө... хэх хэээ харин үржлийн чиг баримжаа өөр байж болно гэж байгаа бас..