АНУ-д 11 сая хууль бус цагаач амьдарч байна

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 01

АНУ-ын эрх баригчдын дүгнэж байгаагаар тус улсын нутаг дэвсгэрт хамгийн багадаа 11 сая хүн хууль бусаар амьдардаг байна.

Гэхдээ тусгай байгууллагуудад тэднийг бүгдийг нь АНУ-аас гаргах нөөц байдаггүй гэж АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны албан ёсны сайтад мэдээлжээ.

11 сая хууль бус цагаач нь ямар нэгэн бичиг баримтгүй, АНУ-ын иргэн биш хүмүүс бөгөөд тэднийг бүгдийг нь саатуулах, гаргахад нөөц хүрэлцдэггүй гэж Дотоодын аюулгүй байдлын яамны сайд Алехандро Майоркасын мэдэгдэлд өгүүлсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн долоодугаар сард Ардчилсан намынхан Бүгд найрамдах намынхны оролцоогүйгээр зарим хууль бус цагаачийг хууль ёсны болгох арга хэмжээг Конгресст баталсныг үгүйсгэхгүй гэжээ.

Бүгд найрамдах намын сенатч Тед Круз, Линдси Грэм нар Жо Байдены засаг захиргааны хилээ нээх санаа нь америкчуудын эрүүл мэнд, аюулгүй байдалд заналхийлж байна гэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top