АНУ-ын засаг захиргаа тус улсын нутаг дэвсгэрт хууль бусаар оршин суугаа олон зуун мянган цагаачид албан ёсны зөвшөөрөл олгохоор болсон тухай CBS суваг эх сурвалж дурдан дамжуулжээ.
АНУ-д дор хаяж 10 жил амьдарсан эсвэл АНУ-ын иргэнтэй гэр бүл болсон цагаачдад ажиллах зөвшөөрөл олгох гэнэ. Эх сурвалжуудын мэдээллээр, АНУ-ын эрх баригчид энэ талаар зургаадугаар сарын 18-нд зарлаж магадгүй.
Харин Цагаан ордны төлөөлөгчийн ярьснаар, эрх баригчид одоогоор энэ хөтөлбөрийг эцэслэн батлаагүй байгаа аж.
Албан ёсны статистик мэдээллээс үзвэл, одоогийн байдлаар АНУ-д 11 сая орчим хууль бус цагаач оршин сууж байна.
Сэтгэгдэл ( 0 )