Вашингтон Өмнөд Хятадын тэнгист хиймэл арлууд байгуулахад тусламж үзүүлсэн гэж үзэн төлөө Хятадын 24 компанийн эсрэг хориг арга хэмжээ авсан гэж АНУ-ын Худалдааны яам мэдээлжээ. 2013 оноос хойш Бээжин энэ бүс нутагт нийт 12 км кв талбай бүхий хиймэл арал байгуулж, агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем зэргийг байрлуулжээ.
Хятад улс олон арван жилийн туршид Япон, Вьетнам, Филиппин зэрэг Ази, Номхон далайн бүс нутгийн хэд хэдэн улстай газрын тосны баялаг нөөц бүхий Өмнөд Хятадын тэнгист газар нутгийн маргаан дэгдээгээд байгаа билээ.
БНХАУ нь Филиппин, Вьетнамыг энэ бүс нутагт хурцадмал байдал үүсгэх зорилгоор АНУ-ын дэмжлэгийг санаатайгаар ашиглаж байна гэж үзэж буй. Нидерландын Гааг хот дахь Хөндлөнгийн шүүхийн байнгын танхим 2016 оны долоодугаар сард Филиппиний нэхэмжлэлийн дагуу Бээжин Өмнөд Хятадын тэнгист түүний эзэмшлийн газар байх үндэслэлгүй гэсэн тогтоол гаргаж байжээ. Ингэснээр Стартли /Наньша/ бүлэг арлын маргаан дэгдээгээд буй газар нутгийг эдийн засгийн онцгой бүсийг бүрдүүлсэн арал гэж үзээгүй байна. Харин Хятад улс арбитрын шүүхийн энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй байна.
БНХАУ-ын гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Жао Лизянь Вашингтон энэ бүс нутаг дахь энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулахыг эрмэлзэж байна гэж мэдэгдэж байв.
Сэтгэгдэл ( 1 )
дуучин баттулгын Анхбаяр дуунууд гэсэн интернет хандлагад алга гээд хариу гарч ирээд байх юм