Трампын засаг захиргаа Венесуэлд цохилт өгөх эрх зүйн үндэслэл эрэлхийлж байна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 11 сарын 07

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа Конгрессоос цэргийн хүч хэрэглэх зөвшөөрөл авалгүйгээр Венесуэлд цохилт өгөх эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хууль зүйн яамнаасаа гаргуулахаар эрэлхийлж байна гэж CNN эх сурвалж дурдан дамжуулжээ.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Пентагоны тэргүүн Пит Хегсет нар одоогийн байдлаар АНУ-д Венесуэлийн газар дээрх байнд цохилт өгөх төлөвлөгөө ч тэр эрх зүйн үндэслэл ч тэр байхгүй байгаа талаар хууль тогтоогчдод мэдээлэл өгөхдөө мэдэгдсэн байна. Одоогоор байгаа эрх зүйн дүгнэлтээр Венесуэлийн газар дэрх бай бус харин зөвхөн хар тамхи тээвэрлэсэн Венесуэлийн хөлөг онгоцнуудад цохилт өгөх боломжийг олгож байгаа аж. Мэдээлэл өгөх үеэр Ардчилсан намын зарим гишүүд АНУ-ын энэ ажиллагаа нь эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.

АНУ-ын тэнгисийн хүчин өнгөрсөн есдүгээр сараас эхлэн Венесуэлийн хөлөг онгоцнуудад 16 удаагийн цохилт өгч, үүний улмаас 67 хүн амиа алдаад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top