SCMP: АНУ-ын Венесуэлд хийсэн халдлага НҮБ-ын нэр хүндийг өсгөх шаардлагатай харуулав

Я.Болор | Zindaa.mn
47 минутын өмнө

АНУ-ын Венесуэлд хийсэн халдлага НҮБ-ын нэр хүнд болон эл байгууллагад итгэх итгэлийг сэргээх шаардлагатай байгааг харууллаа гэж Хонконгийн South China Morning Post (SCMP) хэвлэлд бичжээ.

Венесуэлийн ерөнхийлөгч болон тэргүүн хатагтайг олзлох зорилгоор хийсэн АНУ-ын халдлага нь дүрэм журамд суурилсан дэлхийн хэв журамд шинэ заналхийлэл боллоо. Вашингтон цохилтоо хуулийг сахиулах ажиллагаа хэмээн тодорхойлсон. Гэвч энэ нь олон улсын эрх зүйг байж боломгүйгээр зөрчсөн, НҮБ-ын дүрмийн суурь зарчимд харшилсан үйлдэл байв. НҮБ нь дүрмээ сахиулах үүрэгтэй. Гэвч тус байгууллага нь халдлагаас сэргийлэхэд хүчин мөхөстөж, хөндлөнгийн ажиглагч болсон гэж тус хэвлэл онцолсон байна.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл халдлага болсны дараа л шуурхай хуралдсан ч үр дүнд хүрсэнгүй. Олон улсын байгууллага нь оролцох чадваргүй байгаа нь өнөөгийн геололитикийн зөрчилдөөн, хурцадмал байдлын нөхцөлд ач холбогдолтой эсэхэд нь эргэлзэхэд хүргэж байна гэж SCMP бичжээ. Олон хүн НҮБ-ыг цаасан бар гэж үзэх болсон бөгөөд Мадуро нь бай болсон эхний төрийн тэргүүн бөгөөд магадгүй сүүлчийнх нь ч биш. Ижил заналхийлэл Колумб, Куба, Мексик, Иранд хандсан. АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп байгалийн баялаг ихтэй Гринландыг нэгтгэх сонирхлоо илэрхийлж байгааг тус хэвлэл мөн сануулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top