АНУ Венесуэлд дайнаар заналхийлж байна гэж мэдэгджээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 09 сарын 18

АНУ Венесуэлд дайнаар заналхийлж, манай улсын байгалийн баялгийг эзлэн авах, тоглоомын засгийн газар байгуулахыг санаархаж байна гэж Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро лхагва гарагт “Бүрэн эрх, энх тайвны төлөө үндэсний зөвлөлийн” хуралдаан дээр мэдэгдсэн байна.

“АНУ-ын засаг захиргаа олон улсын хууль, гэрээ, хэлэлцээр, НҮБ-ын Дүрмийг зөрчин, манай улсад бурангуй дайнаар заналхийлж байна. Энэ аюулыг тогтоон барьж, саармагжуулж, ялахын тулд Венесуэл улс бүх санал зөрөлдөөнөө гэтлэн давж нэгдэн нягтрах хэрэгтэй” гэж тэр мэдэгджээ.

Венесуэлийн эрх баригчид мансууруулах бодис наймаалагч бүлэглэлүүдтэй тэмцэх арга хэмжээг хангалттай авахгүй байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үзэж байгаа бөгөөд тус улсын эрэг рүү тэнгисийн цэргийн хүчний усан онгоцнуудыг илгээгээд байгаа юм. Венесуэлээс АНУ руу мансууруулах бодис нууцаар тээвэрлэж явсан мансууруулах бодис наймаалагч бүлэглэлийн гишүүдийг устгасан тухай Америкийн төрийн тэргүүн есдүгээр сарын 15-нд мэдээлсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top