АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуротай утсаар шууд ярихаар зэхэж байна гэж Axios портал эх сурвалж дурдан мэдээлжээ.
Ямар зорилгоор утсаар ярих гэж байгаа нь одоогоор тодорхойгүй байгаа ч Трампын эл шийдвэр нь АНУ-ын зүгээс пуужингийн цохилт эсвэл цэргийн ажиллагаа явуулах зэрэг шууд заналхийлэл байхгүй байгааг гэрчилж байна гэж тус хэвлэл онцолжээ. Одоогийн байдлаар Мадурог баривчлах эсвэл устгах төлөвлөгөө алга байна. Гэхдээ ийм боломжийг бүрэн үгүйсгэх боломжгүй гэж тус порталын эх сурвалж дурдсан байна. Гэхдээ АНУ хар тамхи тээвэрлэж байна гэж сэжиглэсэн хөлөг онгоцнуудад цохилт өгөх эрхтэй гэжээ.
Сүүлийн хоёр сарын хугацаанд АНУ Карибын тэнгист хар тамхи тээвэрлэсэн гэх усан онгоцнуудад нэг бус удаа цохилт өгсөн билээ. АНУ-ын эрх баригчдын мэдэгдэж буйгаар ийм ажиллагааг үндэстэн дамнасан гэмт хэрэг, хар тамхины наймаатай тэмцэх зорилгоор явуулж байна. Үүний улмаас Каракас, Вашингтоны харилцаа ихээхэн хурцдаад байгаа билээ. Цагаан ордон Тагнуулын төв газартаа Венесуэлийн засгийн газрыг унагаах зорилгоор нууц ажиллагаа явуулах зөвшөөрөл олгоод байна. АНУ-ын прокурор Пэм Бонди Мадурог баривчлахад дөхөм болох мэдээлэл өгсөн хүнд 50 сая ам.долларын шагнал амлаад байгаа юм.

Сэтгэгдэл ( 7 )
америкын жинхэн нүүр царай эндээ
америкын жинхэн нүүр царай эндээ
америкын жинхэн нүүр царай эндээ
америкын жинхэн нүүр царай эндээ
америкын жинхэн нүүр царай эндээ
америкын жинхэн нүүр царай эндээ
америкын жинхэн нүүр царай эндээ