Венесуэлийн асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаан баасан гарагт буюу өнөөдөр болно. Энэ асуудлаар хуралдах хүсэлтийг Венесуэл улс гаргасан бөгөөд уг хүсэлтийг Орос, Хятад хоёр дэмжсэн байна.
АНУ цэргийн хүчээр заналхийлж, Карибын тэнгист Америкийн тэнгисийн цэргийн хүчийг тараан байрлуулж байгааг сөрөн зогсоход Венесуэл улс бэлэн байна гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Владимир Падрино Лопес лхагва гарагт мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )