Япон улс ОХУ-д материал нийлүүлсэн Хятадын компаниудад хориг тавина

2024 оны 06 сарын 12

Япон улс Орост материал, хэрэгсэл нийлүүлсэн гэх үндэслэлээр БНХАУ-ын компаниудын эсрэг хориг тавихаар төлөвлөж байна.

Тус улс хоригийн жагсаалтдаа Орост нитроцеллюлоз зэргийг нийлүүлсэн Хятадын компаниудыг оруулах бөгөөд энэхүү хориг нь Японы талаас Украины мөргөлдөөнтэй холбоотойгоор БНХАУ-ын эсрэг тавьж буй анхны хориг болох юм.

Түүнчлэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений мэдэгдсэнээр Барууны зүгээс Оростой хамтран ажилласан Хятадын компаниудын эсрэг хориг тавих аж.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Del (202.55.188.114) 2024 оны 06 сарын 12

Ha ha

0  |  0
Top