Японы Засгийн газар Орост хамаарах хоригийн жагсаалтаа өргөжүүлж, тус улсыг БНАСАУ-аас зэвсэг нийлүүлж байна гэж буруутгалаа.
Энэ талаар Японы Гадаад хэргийн яамнаас мэдэгдсэн бөгөөд хоригт тухайлбал, Оросын “224 дүгээр нислэгийн отряд” төрийн агаарын тээврийн компанийн ерөнхий захирал Владимир Михейчик оржээ. Агаарын тээврийн компани нь мөн хоригийн жагсаалтад орсон байна.
Японы шинэ хоригийн жагсаалтад мөн Ашулук сургалтын бааз, Оросын цэргийн тээврийн нисэхийн командлал оржээ.
Үүнээс гадна Киприйн “IBEX Shipping” болон “Azia Shipping” компанид хязгаарлалт тавьсан байна.
Япон улс өнгөрсөн дөрөвдүгээр сард Орост автомашин нийлүүлэлтээ 0.8 хувиар бууруулсан юм.
Сэтгэгдэл ( 3 )
Оросийн уурийг хүргэж элдэвээр хавчиж байж НАТО--газарийн хөрснөөс арчигдах вий
Орос улс мандтугай чадаж байвал болохгүй юм ер байхгүй Украйнд 54 улс зэвсэг өгч байна ичдэггүй болчихсон. За яахав вэ? Үнэн гэж байдгыг хорвоо дэлхий харуулна доо .
Оросууд Солоногосоос зэвсэг аваад байгаа юмуу, Солонгост өгөөд байгаа юмуу? Нийлүүлээд ч гэх шиг юу гээд байгаа юм бэ.