Япон улс БНХАУ-тай яриа хэлэлцээ хийхэд нээлттэй гэдгээ мэдэгдэв

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 11 сарын 25

Японы засгийн газар БНХАУ-тай бүх түвшинд яриа хэлэлцээ хийж, асуудлыг шийдэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд бэлэн гэж тус улсын сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Минорү Кихара мэдэгджээ.

Япон улсаас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антинио Гутерришт БНХАУ-ын байнгын төлөөлөгчийн явуулсан илгээлтийн хариуд Японы байр суурийг илэрхийлсэн тайлбар хүргүүлсэн тухай Кихара дурджээ. БНХАУ-ын байнгын төлөөлөгчийн илгээлтэд хэрэв Япон улс Тайваний хоолойд цэргийн оролцоог хэрэгжүүлэх гэж оролдвол Бээжин өөрийгөө батлан хамгаалах эрхээ ашиглана хэмээн мэдэгдсэн байна.

Японы ерөнхий сайд Санаэ Такаичи парламент дахь мэтгэлцээний үеэр Тайвань дахь цэргийн болзошгүй хямрал тус улсын оршин тогтнолд заналхийлэл учруулах бөгөөд Япон улсыг өөрийгөө батлан хамгаалах эрхээ ашиглахад хүргэж болзошгүй хэмээн мэдэгдсэн билээ. Эл мэдэгдэл нь Бээжингийн зүгээс хүчтэй дургүйцлээ илэрхийлээд байгаа юм. Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын гадаад хэргийн яам иргэддээ хандан Японд аялахаас татгалзахыг сануулж, Японы далайн бүтээгдэхүүнийг импортлохыг түр хориглоод байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top