Япончууд нүдэндээ нулимстай панда баавгайнуудыг үдлээ

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 01 сарын 27

Токио хотын Уэно амьтны хүрээлэнд панда баавгайнуудтыг үдэж гаргахаар олон мянган хүн цугларчээ. Хоёр аварга баавгай мягмар гарагт /2026.01.27/ Хятад руугаа буцаж байна.

Сяо Сяо, Лэй Лэй ихэр баавгайг харах гэж хүмүүс гурваас илүү цаг дугаарлан зогсжээ. Тэд Японд 2021 онд төрсөн хэдий ч Хятадын өмч юм. Хятад улс Бүгд найрамдах улсаа тунхагласнаас хойш дэлхийн бусад орнуудад панда баавгайнуудыг сайн санааны үүднээс шилжүүлэн өгдөг ба хүлээн авагч орнууд жилд хос баавгайн түрээсэнд нэг сая ам.доллар төлдөг байна.

Токио хотын засгийн газар Хятадын эрх баригчдаас тэдний оронд дахин панда явуулах хүсэлт тавьсан ч Хятадын тал тийм төлөвлөгөө байхгүй гэж мэдэгджээ.

Панда баавгайнуудыг онгоцоор Хятад руу тээвэрлэх ба тэд эхлээд карантинд байж байгаад Сычуань дахь панда баавгайн төвд эгч Сян Сянтай эргэн нэгдэх юм.

Панда баавгайг анх 1972 онд Японд бэлэглэж байсан бөгөөд сүүлийн 50 гаруй жил тус улс анх удаа пандагүй болж байна. Японы ерөнхий сайд Санаэ Такаичи Тайваний арлын талаар хийсэн мэдэгдэл тус хоёр улсын харилцааг хурцатахад хүргэсэн.
Сүүлийн жилүүдэд Хятад улс томоохон худалдааны гэрээ байгуулсан улс орнуудад нэрийн хуудас болсон өхөөрдөм баавгайнуудаа шилжүүлэх болжээ. Тухайлбал, 2011 онд Хятад улс Эдинбургийн амьтны хүрээлэнд хоёр панда өгч байсан бөгөөд энэ үеэр тус хоёр улс Land Rover автомашин, эрчим хүчний технологи нийлүүлэх тухай яриа хэлэлцээ хийж байв. Панда баавгайг арван жилийн хугацаатай өгдөг ба гэрээг сунгах боломжтой байдаг аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(157.15.6.108) 2026 оны 01 сарын 27

Хоёр бөхтэй Тэмээ зөвхөн манай улсад байдаг. Баахан гадаадад бэлгэлээд тэндээ амь тавин зутарч байдаг. хятад улс шиг бэлгэнд явуулсан бол эргэж асуудаг эргүүлж авдаг баймаар байна. мөн түрээс төлбөр авдаг баймаар байна. тэмээ маань хүний нутаг зоо паркад нулимс дуслуулан ноосондоо баригдан зутруу байдаг даа. Мазалай болон хоёр бөхт Тэмээгээ үнэ цэнтэй болгомоор байна.

1  |  0
Top