Солонгосчууд панда баавгайг нулимс дуслуулан эх оронд нь үдэв

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 05

БНСУ-д 6000 хүн Фу Бао панда баавгайг түүхэн эх оронд нь үдэн гаргах ёслолын ажиллагаанд оролцжээ.

“The Korea Times” хэвлэлд мэдээлснээр, Фу гүнж БНСУ-д 2020 онд төржээ. Тэр тус улсын нутаг дэвсгэрт төрсөн анхны панда бамбарууш юм.

Солонгосчуудын зүрх сэтгэлийг эзэмдсэн пандаг Хятад руу үдэн гаргах ёслолыг орон нутгийн телевизүүд шууд дамжуулж, солонгосчууд нулимс дуслуулан гаргаж өгчээ.

Хүйтэн бороог үл тоомсорлон 6000 орчим хүн Ёнгин дахь “Everland” цэнгэлдэх хүрээлэнд цугларсан байна. Гэвч цугларсан олон ёслолын ажиллагааны үеэр аюулгүй байдлыг арга хэмжээг хангалттай сайн аваагүй гэсэн гомдолтой үлджээ. Тэд арга хэмжээг сурвалжилсан сурвалжлагчид хамгаалалтын маск зүүгээгүйгээс гадна хурц гэрэлтүүлэг ашигласан гэж дургүйлхжээ. Үл таних албан тушаалтан гүнжид бээлий өмсөлгүй хүрсэн нь олны дургүйцлийг хамгийн ихээр төрүүлсэн байна.

Солонгосчууд хайртай баавгайг нь онцгойлон асрахыг Хятадын эрх баригчдаас хүсжээ. Фу Бао панда Хятад эх орондоо хүргэгдээд Волонг дахь тусгай төвд 30 гаруй пандагийн хамтаар амьдрах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top