Хээлтэй панда баавгай ресторануудын хувьцааг өсгөв

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 05

Японы нийслэл Токио хотын “Уэно” амьтны хүрээлэнгийн панда хулсны баавгай хээл авсан нь ойр орчмын рестораны хувьцааны үнэ огцом өсөхөд хүргэжээ.

ВВС агентлагийн мэдээлснээр, Шин Шин пандад хээл авсан шинж тэмдэг илэрч эхэлжээ. Одоогоор пандад үр тогтсон нь батлагдаагүй байгаа бөгөөд хуурамч хээл гэх зүйл хулсны баавгайд түгээмэл ажиглагддаг гэж амьтны хүрээлэнгийн захиргаа онцолсон байна.

Хоёрдмол утгатай ч энэхүү мэдээлэл ойр орчмын рестораны хувьцааны үнэ огцом өсөхөд нөлөөлсөн байна.

Японд панда баавгай жуулчдын анхаарлын байнга татсаар иржээ. Тиймээс амьтны хүрээлэнгийн амьтан үр төлтэй болсон мэдээ ойр орчим байрладаг байгууллагуудын хувьцааны үнийг өсгөдөг уламжлал тогтоод байна. Учир нь хөрөнгө оруулагчид үзэгчдийн урсгал нэмэгдэнэ гэж тооцоолдог аж.

Шин Шин панда хээл авсан бол энэ нь сүүлийн дөрвөн жилд гарч буй анхны тохиолдол юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top