Хятадын панда баавгай АНУ-д ирлээ

Я.Болор | Zindaa.mn
37 минутын өмнө

 

БНХАУ-ын дарга Вашингтонд хийсэн айчлалынхаа үеэр найрсаг харилцааны бэлэг тэмдэг болгон АНУ-д илгээсэн хоёр панда баавгай АНУ-д хүрэлцэн ирсэн тухай  Атлантын хотын амьтны хүрээлэн мэдээлжээ.

Пин Пин, Фу Шуан хоёр Boeing 777 “FedEx Panda Express” тусгай үүргийн онгоцоор Хартсфилд-Жексон нисэх онгоцны буудалд энэ сарын 27-нд газарджээ. Тэд Атлантын амьтны хүрээлэн, Хятадын ан амьтан хамгаалах холбооноос хамтран санаачилсан аварга хулсны баавгайг хамгаалах хамтарсан судалгааны тухай олон улсын хэлэлцээрийн дагуу Атлантын амьтны хүрээлэнд амьдрах юм.

Өдгөө өхөөрдөм панда баавгайнууд энэ сарыг дуустал карантинд байх аж.

Панда баавгайнууд харь нутгийг зорихоос өмнө Хятадын мэргэжилтнүүд шинэ хулс, алим, эмийн ургамлын нөөц бэлтгэжээ. Баавгайнууд мөн нислэгт дасан зохицох тусгай хөтөлбөрт хамрагдсан байна. Хятадын мэргэжилтнүүд Атлантад хэсэг хугацаанд байж пандануудад шинэ нөхцөлд дасан зохицод нь туслах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top