Өхөөрдөм панда баавгайн олон мянган баримал Хонконгийг зорих жуулчин төдийгүй нутгийн оршин суугчдыг угтахаар болжээ. Тус аралд панда баавгайн хоёр бамбарууш хорвоод мэдээлснээс хойш Хятадын бэлэг тэмдэг болсон эл амьтан олны анхаарлын төвд ороод байна.
Хонконгийн нисэх онгоцны буудалд даваа гарагт нээгдсэн “PANDA GO! FEST HK” үзэсгэлэнгийн үеэр нийт 2500 баримлыг танилцуулж байна. Тус арга хэмжээ Хонконгийн алдарт шоппинг гудамж болох Цим Ша Цуйн Оддын өргөн чөлөө, олны хайрыг татаад буй хоёр бамбаруушийн төрсөн “Ocean Park” хүрээлэн зэрэг газруудад үргэлжлэх аж.
Бамбаруушуудын эцэг эх болон өөр хоёр баавгайг энэ онд Бээжингээс бэлэглэжээ. Харин хоёр бамбаруушийг ирэх хоёрдугаар сард олон нийтэд үзүүлэхээр төлөвлөж байна.
Үзэсгэлэнд тавигдах панда баавгайн ихэнх баримлыг хожим нь дуудлага худалдаагаар худалдан, олсон орлогыг “Ocean Park” хүрээлэнд хандивлах аж.
Сэтгэгдэл ( 0 )