Хятадыг Тайванийн ойролцоо сургуулилт хийхээ ЗОГСООХЫГ УРИАЛАВ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 05

Японы Ерөнхий сайд Фүмио Кишида АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоситой уулзсаныхаа дараа Хятадын эрх баригчдад хандан Тайванийн нутаг дэвсгэрт цэргийн сургуулилт хийхээ зогсоохыг уриаллаа.

Фүмио Кишида “Хятадын хөөргөсөн пуужингууд манай улсын ойролцоох усанд унасан. Тэр дундаа манай эдийн засгийн онцгой бүсэд. Энэ бол манай улс, хүн амын аюулгүй байдалд заналхийлж буй ноцтой асуудал юм. Бид Хятадыг нухацтай буруутгаж, эсэргүүцлээ илэрхийлж буйг мэдэгдэж байна” гэжээ.

Хятадын үйл ажиллагаа бүс нутаг болон дэлхийн тогтвортой байдалд ноцтой нөлөөлж байна гэж Японы Ерөнхий сайд онцолсон байна.

Хятадын Ардын чөлөөлөх арми Тайванийн хоолойн зүүн хэсгийн усан хилд алсын тусгалтай их буу ашиглан байлдааны буудлага хийсэн билээ.

Хятадын Батлан ​​хамгаалах яамнаас наймдугаар сарын 2-нд мэдээлснээр, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилж байгаа энэ үед Хятадын арми бэлэн байдалд байгаа бөгөөд үүний эсрэг арга хэмжээ авахын тулд цэргийн цуврал арга хэмжээ авна гэсэн юм.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.133.214) 2022 оны 08 сарын 07

AMERKIIN SAMUURAINUUD BAGA SOLIORVOL TAARNA.

0  |  0
Top