Японы Засгийн газар Хятадын хууль хүчнийхэн Бээжин дэх Японы элчин сайдын яамны ажилтныг түр саатуулсанд Хятад улсад эсэргүүцэл илэрхийлжээ.
Японы тал БНХАУ-аас уучлал хүсэж, цаашид ийм зүйл гарахгүй байх тал дээр арга хэмжээ авахыг шаардсан байна. Японы Гадаад хэргийн сайд Ёшимасы Хаяшигийн мэдэгдэлд дипломат ажилтныг албан үүргээ гүйцэтгэж байх үед нь саатуулсан нь дипломат харилцааны тухай Венийн конвенцыг зөрчсөн үйлдэл гэж онцолжээ.
Хэрэг энэ сарын 21-нд гарчээ. Японы дипломат ажилтныг хэдэн цагийн турш саатуулсны дараа сулласан байна.
Токио дахь БНХАУ-ын элчин сайдын яам Японы элчин сайдын яамны ажилтныг дипломат хүнд тохиромжгүй үйлдэл гаргасны төлөө холбогдох хууль, дүрмийн дагуу шалгасан гэж тайлбарлажээ. Япон улс Хятадын хуулийг хүндэлж, дипломатуудынхаа үг, үйлдлийг хатуу хянах ёстой гэж мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )