Хонь
Од эрхэс танд гэр бүлдээ аль болох их цаг хугацаа зарцуулахыг зөвлөжээ. Хов жив ихтэй ярианд оролцохгүй байхыг хичээгээрэй. Хайр, үзэн ядалтын хооронд нэг алхам байдгийг биеэр мэдэрнэ.
Үхэр
Толин дахь таны инээмсэглэсэн тусгал бүтэн өдөр хүрэлцэхүйц эрч хүч бэлэглэнэ. Шийдэмгийн бус үхрийнхэнд шинэ зүйл туршиж үзэх боломж гарвал зориг гаргаж туршаарай. Таны зохион байгуулах чадвар урмыг нь хугална.
Ихэр
Эхний алхам хийхэд хэцүү байх ч та зориг гаргах ба үүндээ хэзээ ч харамсахгүй. Таны хөгжилд цаашид нөлөөлөх хүнийг олж харна. Өнөөдөр хүн шүүмжлэх хэрэггүй. Учир нь таны шүүмжлэл гуйвуулагдаж очих ёсгүй хүнд хүрнэ.
Мэлхий
Таны зохион байгуулах авьяас тодорч, удаан хугацаанд бүх хүний санаанд үлдэх арга хэмжээг зохион байгуулна. Өнөөдөр өөрийгөө илүүтэй сонс. Анхаарлаа төвлөрүүлж чадахгүй бөгөөд олон алдаа гаргахад хүргэнэ.
Арслан
Хэн нэгэн эртнээс утасдахыг хүссэн ч зориг нь хэрэггүй байсан бол өнөөдөр заавал шийдээрэй. Өнөөдөр та “Хүн бүрээс сайн зүйл ол” гэсэн сэтгэл зүйн тоглоом тоглоод үз. Ажил дээр шинэ дүрэм эсвэл шинэ ажилтан гарч ирнэ.
Охин
Өнөөдөр маш нөлөө бүхий, хэрэгтэй хүнтэй танилцаж магадгүй. Харилцаа хэрхэн өрнөх нь зөвхөн таны гарт байна. Дасгал хийхдээ болгоомжтой байхыг од эрхэс анхааруулжээ.
Жинлүүр
Цэцэг нар руу тэмүүлдэг шиг олон хүн танд татагдана. Өнөөдөр таны хувьд нууцлаг байдлаар өнгөрнө. Гэхдээ удахгүй бүх оньсого тайлагдана. Ажилдаа хэт улайрч, бүхнийг умартана.
Хилэнц
Та өнөөдөр хүссэнээ хийж чадна. Өнгөрсөн цаг хугацаа тан руу довтолж, болсон үйл явдлыг санагалзуулахыг хичээнэ. Тиймээс сэтгэл хөдлөлдөө автах хэрэггүй. Тархиндаа захирагдаж бусдад зөвлөгөө өгөх хэрэггүй. Учир нь таныг зүрх сэтгэлгүй гэж бодно.
Нум
Амьдралынхаа хамгийн үнэтэй бэлгийг авна. Та өнөөдөр бусад хүмүүст өршөөлгүй хандаж, жижиг ч алдааг нь уучлахгүй. Дарсанд үнэнийг хайх хэрэггүй. Ёроолд нь хүрэхээс өмнө зогсоорой.
Матар
Хуучны найзтайгаа гэнэт тааралдаж, баярлана. Хаа нэгтээ тайван ярилцахыг уривал бүү татгалзаарай. Өнөөдөр хүч амтагдах ч хэтрүүлэх хэрэггүй. Өдөр дуусах алдад хэтийдсэн их ачаа үүрснээ ойлгоно.
Хумх
Өнөөдөр танд туслахыг хүссэн хүн өөрөө гарч ирнэ. Тусламжаас бүү татгалзаарай. Мөрөөдлөөр дүүрэн, үүлэн дээр дүүлсэн өдөр. Хийж чадахгүй зүйлээ хүмүүст бүү амлаарай.
Загас
Гэрээ байгуулахаас бүү ай. Од эрхэс өнөөдөр байгуулсан гэрээ ашигтай бөгөөд аюулгүй гэдэг баталгаа өгч байна. Эргэн тойрноо харж, байгалийн сайхныг мэдрээрэй. Өнөөдөр та эргэн тойрныхоо хүмүүсийн “цаг агаарыг бүтээх” цаг уурч нь байна.

Сэтгэгдэл ( 0 )