Хонь
Өнөөдөр таны эрч хүч оргилно. Гэхдээ үүнийг эргэн тойрны хүмүүст бус харин хуримтлагдсан ажилдаа зориул. Үдэш өгөөмөр зан нь гэнэт хөдөлнө.
Үхэр
Өнөөдөр залхууралтай тулаанд орох ба та биш харин залхуу нь таныг үг дуугүй буулган авна. Өөрийгөө зэмлэх хэрэггүй. Өнөөдөр таны бие маргаашийн ялалтын төлөө эрч хүчээ хуримтлуулж байгаа нь тэр.
Ихэр
Өнөөдөр та нэгэн зэрэг гурван ажил барьж авах ч нэгийг нь ч дуусгахгүй. Хамгийн гол нь нууцлаг байдлаа хадгалаарай. Бүгд таныг төлөвлөгөө боловсруулж байна гэж бодог.
Мэлхий
Өөрийнхөө төсөөллийн хясаан дотроо нуугдахад тохиромжтой өдөр. Эргэн тойрны хүмүүст хэтэрхий чимээтэй санагдана. Тиймээс гадаад ертөнцтэй аль болох харилцахгүй байхыг хичээгээрэй.
Арслан
Гэрийн хувцастай хогоо хаяхдаа хүртэл гялалзана. Таны “би” үзэл алга ташихыг шаардана. Харин од эрхэс ийм шаардлагыг дэмжиж байна. Удирдлага нь таныг үнэлэх ёстой. Гол нь хэтрүүлэх хэрэггүй.
Охин
Таны дотоод төгс хүн тулааны талбарт тулалдсаар. Хазгай тавьсан үзэг, тэр бүү хэл ертөнцийн зохион байгуулалтгүй байдал хүртэл уурыг нь хүргэнэ. Гүнзгий амьсгаа ав. Ертөнц төгс биш. Харин танд хэний ч олоогүй алдааг илрүүлэх боломж гарна.
Жинлүүр
Цай эсвэл кофе худалдан авах нь орших эс оршихуйн асуудал болж хувирна. Таныг юу хийхээ сонгосоор байтал ажлын өдөр дуусна.
Хилэнц
Таны байгалиас заяасан татах хүч нь дээд цэгтээ хүрнэ. Чимээтэй хөршөө харцаараа дуугүй болгож дөнгөнө. Энэ супер хүчээ энхийн зорилгод ашиглаарай.
Нум
Адал явдалд тэмүүлэх хүсэл нь саруул ухааныг нь давна. Төлөвлөгөөндөө бүтэшгүй таван ажил нэмэхийг хүснэ. Харин од эрхэс таны өөдрөг занг дэмжиж байна. Дэлхийг эзэгнэхээсээ өмнө малгайгаа өмсөж, картанд нь хэр их мөнгө байгаагаа шалгаарай.
Матар
Энэ гарагийн хамгийн ухаантай хүний дүрд хувирч, байгууллагаа дампуурахаас аварч байгаа хүний дүр эсгэнэ. Эргэн тойрны хүмүүс таныг хүндлэнэ.
Хумх
Таны бодлууд цаг хугацаанаас хэдэн зуунаар түрүүлнэ. Үүгээрээ хамт олноо гайхшируулна. Тэд ойлгохгүй тул тайлбарлах ч шаардлага байхгүй. Зүгээр л хийж бүтээ.
Загас
Гоо сайхныг биширсэн байдалд орно. Бодит ертөнц хэт хатуу мэт санагдаж, үүлэн дунд хөвнө.

Сэтгэгдэл ( 0 )