Орхон аймагт зохион байгуулагдсан CuMo аренагийн нээлтэд зориулсан Улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд улсын гарди Мөнхтөрийн Лхагвагэрэл түрүүлж, улсын арслан Энхтөгсийн Оюунболд үзүүрлэв.
Их шөвөгт улсын арслан Б.Бат-Өлзий, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар шалгарлаа.
Дунд шөвөгт улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, улсын начин Б.Даваа-Очир, аймгийн заан О.Бачржаргал нар үлдэв.
Жил бүрийн 10-р сард CuMo арена цомын барилдааныг зохион байгуулж МҮБХ-ны хуваарьт барилдаанд оруулахаар шийдвэрлэсэн байна.
Дараагийн барилдаан арваннэгдүгээр сарын 21-ний бямба гарагт 11:00 цагаас Алтан цомын барилдаанаар үргэлжилнэ.
Гэрэл зургийг: Орхон аймаг Э.Лхамсүрэн

Сэтгэгдэл ( 0 )