ӨРНИЙН ЗУРХАЙ: Загасныхан өөрийгөө алтан загас биш гэдгийг санаарай

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хонь

Таны доторх удирдагч эргэн тойрны бүхнийг бүтээн байгууллах хүсэлтэй сэрнэ. Од эрхэс энэ цөмийн эрчим хүчээ ажлын ширээгээ цэгцлэхэд зориулахыг зөвлөж байна. Эс бөгөөс хэн нэгэн таны хайртай үдээсний машин руу муухай харсан гэж маргаан дэгдээх вий.

Үхэр

Таны брэнд болсон зөрүүд зан өнөөдөр шинэлэг зүйлстэй нүүр тулна. Ажлын хуучин схем эвдэрсэн бол скоч эсвэл сайхан үг тус болохгүй. Уран сэтгэмжээ ажиллуулахаас өөр аргагүй.

Ихэр

Таны толгой өнөөдөр Википедиагийн хуулбар болно. Та бүгдийг мэддэг болох ч гал тогооны өрөөндөө яах гэж орж ирснээ мартана. Тиймээс энэ супер тархиа тайлан гаргах, текст бичихэд зориул. Гайхалтай болно.

Мэлхий

Үүрэндээ ороод, “саад бүү бол” гэсэн горимоо асаах хүсэл төрнө. Эргэн тойрны хүмүүс хэт шуугиантай, ажлын даалгавар хэт уйтгартай санагдана. Бүхнийг ойр хүлээн авах хэрэггүй. Хэн нэгэнд гомдохыг хүсвэл маргааш хүртэл хойшлуул. Өнөөдөр танд ингэх зав байхгүй.

Арслан

Хааны титэм өнөөдөр толгой дээр нь тогтохгүй. Учир нь уйтгартай өдөр тутмын ажил хийх хэрэгтэй. Багийн ажил таны амьд гарах түлхүүр болно. “Энгийн” хүмүүст танд туслах зөвшөөрөл олго. Банкны картаа гараасаа хол байлга.

Охин

Баяр хүргэе. Та энэ өдрийн албан бус ивээн тэтгэгч. Эргэн тойрны юм бүхэн эмх замбараагүй мэт санагдаж, бүх хүнд үнэт заавар өгөх хүсэл нь дээд цэгтээ тулна. Тайвшир. Эргэн тойрны хүмүүст жижиг ч гэсэн тэнэг үйлдэл хийх эрхийг нь олго.

Жинлүүр

Агуу их эргэлзээний өдөр. Үүнийг авах уу эсвэл тэрийг авах уу? Эксдээ бичих үү эс бичих үү? Баримт бичгийн таслал болгоныг шалга, харин эксдээ битгий бич гэж од эрхэс гуйж байна. Сугар гараг таны дурсамжаар наадаж байгаа нь тэр.

Хилэнц

Таны зөн совин яг л рентген шиг ажиллана. Та хүмүүсийг нэвт шувт харж, хамт олныхоо жижиг өө сэвийг андахгүй. Буруутныг хатгахын оронд супер хүчээ хүндхэн асуудлыг шийдэхэд зориул.

Нум

Таны адал явдалд тэмүүлэх хүсэл нь хийгээгүй тайлан эсвэл гэрийн даалгар бүхий уулын хэлбэртэй хатуу бодит байдалтай нүүр тулна. Ангараг гараг руу аялал төлөвлөхийн оронд индүүгээ салгасан эсэхээ шалгаарай.

Матар

Энэ өдөр таны сэтгэл санаанд шар тос л гэсэн үг. Бүх зүйл төлөвлөсний дагуу болно. Хамгийн гол аюул бол хүйтэн сэтгэлтэн болж хувирах вий. Хайртай хүн нь ямар нэгэн тэнэг санал тавьбал зардлын жагсаалт гаргаж, эрсдэлийг үнэлэхийн оронд зүгээр л зөвшөөр.

Хумх

Таны толгойд суут санаанууд зочилно. Гэхдээ тэднийг дэлхийн зөвхөн 2150 онд л үнэлэх байх. Дэлхий дахин таны хэмжээнд хүрэх хүртэл газрын ажил хий дээ. Жишээ нь цалин буутал хэдэн төгрөг үлдсэнийг тоолоорой. Тоонууд таныг гайхшруулах вий.

Загас

Ахуйн ажил хийх хүсэл төрнө. Шалаа угаах, цэцгийнхээ байрыг солих эсвэл гоё аяга худалдан авах гэх мэт. Бололгүй яахав. Гэхдээ хүмүүстэй арай хатуу байсан нь дээр. Толгой дээр нь гарах гэж оролдвол өөрийгөө алтан загас биш гэдгийг сануулаарай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top