Хонь
Од эрхэс өнөөдөр танд супер хурд бэлэглэх ч тэвчээрийн “хомстолд” оруулна. Нэгэн зэрэг таван ажил амжуулах гэж хичээнэ. Кофе чанаж, шуудандаа хариу бичиж, дэлхийг эзлэн, өрөөсөн оймсоо хайна. Хурдаа хасахгүй бол үдэш гэхэд орооцолдсон бодлынхоо зангилааг тайлах гэж багагүй тэвдэнэ.
Үхэр
Таны доторх “зай” хэмнэлтийн горимд шилжинэ. Тав тухтай байдлаас нь гаргах гэсэн аливаа оролдлого хчтэй эсэргүүцэлтэй тулна. Од эрхэс танд хөнжилдөө орж, тавилга мэт байхыг зөвлөж байна.
Ихэр
Таны ам өнөөдөр асар хурдаар ажиллаж, хэнийг ч мунхруулж дөнгөнө. Хамгийн гол нь хэнд ч тэнгэрээс сарыг авч өгнө гэж амлах хэрэггүй. Үүний төлөө хэн ч танд мөнгө төлөхгүй.
Мэлхий
Цаг агаар, хамт олны сэтгэл санаа, сарны мөчлөгийн өөрчлөлтөд маш мэдрэг хандана. Од эрхэс хамгийн анхны сэтгэгдэлдээ итгэхийг зөвлөж байна. Хэрэв шилэн лангууны цаанаас амттан тань руу хайрын харцаар харж байгаа бол авч идээрэй. Энэ бол хувь заяа.
Арслан
Өнөөдөр та алга ташилт, хатуухан кофе хүснэ. Эргэн тойрны хүмүүс танд хэтэрхий үлбэгэр санагдана. Санаа зовох хэрэггүй. Өөрөө ямар нэгэн шуугиантай арга хэмжээ зохион байгуулж, тэргүүл. Энэ нь үдийн хоолонд пицца сонгох ажил ч байж болно.
Охин
Таны төгс төгөлдөрийг хүсдэг дотор хүн эмх замбараагүй байдалд дайн зарлана. Зөрж өнгөрөх хүний хүрэм дээр тогтсон жижиг хог, хамт ажилладаг хүний ширээн дээрээ далий тавьсан харандааг хүртэл анзаарна. Тайвшир. Дэлхий ертөнцөд төгс биш байх боломж өгөөрэй.
Жинлүүр
Маш хүнд шийдвэр гаргах өдөр. Ойлгомжгүй нөхцөл байдалд зоос шидэхийг од эрхэс зөвлөж байна. Зоос агаарт тогтвол энэ яг таны өдөр гэсэн үг. Дур булаам байдлаа дээд зэргээр ашиглаарай.
Хилэнц
Энэ бол таны цаг үе. Гадаа хилэнцийн улирал иржээ. Та асар хүчтэй соронзон долгион ялгаруулах тул хүмүүсийн харц төдийгүй бусдын хариуцлага хүртэл ирж наалдана. Хорон үг нь өнөөдөр хилэнцэд хатгуулахаас ч хүчтэй өвтгөнө.
Нум
Ангараг гараг таны дотор гал асаана. Юу хүснэ биеллээ олно. Гэхдээ хэтэвчээ гэртээ орхисон нь дээр. Эс тэгвээс сэтгэлийн хөөрлөөр худалдан авалт хийж, дампуурах вий.
Матар
Та өнөөдөр татварын албаны байцаагч адил нухацтай харагдана. Эргэн тойрны хүмүүс цаасан онгоцоор байлдаж байсан ч та жилийн тайлангаа хийсээр л байна. Харин од эрхэс танд хяналтаа сулруулахыг уриалж байна. Үдийн хоолны цагаа 15 минут сунгаж, цахим шуудангаа орой шалгалаа гээд дэлхий сүйрчихгүй.
Хумх
Таны толгойд галзуу санаа ар араасаа төрнө. Шинэ стартап, нисдэг хивснүүдийн түгжрэлийг бууруулах арга замыг бодож олох гээд бүх санаагаа бичээд ав. Арван жилийн дараа аль нэг нь танд мөнгийг сая саяар авчрах нь дамжиггүй.
Загас
Романтик мөрөөдөлд автсан өдөр. Сүүлийн хугацаа заасан бодит ертөнц танд хэтэрхий бүдүүлэг санагдах тул мөрөөдлийн ордон босгохыг илүүд үзнэ. Хамгийн гол нь удирдлагатайгаа ярилцахдаа ойлгож байгаа мэт дүр эсгэхээ мартав.

Сэтгэгдэл ( 0 )