Москвад монгол иргэнийг ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР саатуулсан уу!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 18


ОХУ-ын Тувагийн улсын филармонийн гоцлол дуучин Цэцэндэлгэрийн Тэгшээг тагнуулын хэрэгт сэжиглэн, Москва хотод нэгдүгээр сарын 29-нд саатуулсан тухай Оросын "Медиазона” хэвлэлд энэ сарын 16-нд мэдээлжээ.

Хэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна. Түүнийг саатуулсан хуулийн заалтыг гаднын иргэдэд хэрэглэдэг болохыг тус хэвлэл тодотгожээ. 

"Ц.Тэгшээ нь Монгол Улсын иргэн. Тэрбээр Монгол Улсад төрсөн, 2010 онд Кызылийн урлагийн сургуульд элссэн бөгөөд 2018 оноос хойш Тувагийн филармонид гоцлол дуучнаар ажиллаж байна. Түүний эхнэр Елена Куулар мөн хамт ажилладаг" гэж мэдээлэлд бичжээ. Ц.Тэгшээ нийгмийн сүлжээнд хамгийн сүүлд нэгдүгээр сарын 25-нд пост оруулж байсныг сэтгүүлчид тогтоосон байна.

Хоёрдугаар сарын 10-нд түүний оролцсон концерт Кызыл хотноо болох ёстой байсан ч цуцлагдаж байжээ.

Хэвлэлүүдээр гарсан Ц.Тэгшээг саатуулсан гэх мэдээллийг түүний эхнэр няцаажээ. 

Нөхөр нь эх орон руугаа явсан бөгөөд эцэг, эхийнх нь оршин суудаг орон нутагт сүлжээ барьдаггүй ба удахгүй холбогдоно гэсэн мэдээллийг эхнэр нь өгчээ. 

Тувагийн филармонийн зүгээс "Энэ талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй" гэсэн бол Москва дахь Монгол Улсын консулын газраас тус хэвлэлийнхэн тодруулахад тайлбар өгөхөөс татгалзжээ.

Эх сурвалж: Медиазона

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.217.196) 2025 оны 04 сарын 19

Галын тэргүүн шугамд хядуулж байгаа хөөрхий Буриад, Тува нараа өмгөөлөн ганц нэг Орост ярьсаныг нь нөгөөдүүл нь ховлож л дээ. 65 настай эмчид хүүхдээ үзүүлж байсан ээж хөгшин эмчийг дайны эсрэг зүйл ярьлаа гэж ховлон 8 жилийн ял өгүүлсэн хэрэг өнгөрсөн жил гарсан

1  |  0
Close menu