Монгол Улс төмөр замын төсөл батлагдсанаар БНХАУ-ын төмөр замын зорилго шинэ шугамаар баталгаажлаа

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 08

Эх сурвалж: "South China Morning Post"

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын тарифын дайн ид өрнөж байгаа үед Монгол Улс өмнөд хөрштэйгөө харилцаагаа бэхжүүлэх зорилгын хүрээнд хоёр улсын хооронд хил дамнасан төмөр замын шинэ шугам хамтран байгуулах хэлэлцээрийг баталлаа гэж "South China Morning Post" сонинд бичжээ.

Монгол, Хятадын хооронд баригдах 19.5 км урт энэхүү төмөр зам нь Монголын БНХАУ-д нийлүүлэх нүүрсний экспортыг нэмэгдүүлэх боломжийг нээх юм. Өнгөрсөн арван жилийн турш царцсан эл төсөл сүүлийн саруудын турш дахин сэргэж, ийн хэрэгжих эхлэлээ тавиад байна.

Монгол Улсын Шадар сайд Лувсаннямын Гантөмөр энэ оны эхээр “South China Morning Post” сонинд өгсөн ярилцлагадаа Хятад улстай энэхүү засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулах нь Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх зорилтуудын нэг байсан гэж онцолж байсан билээ. Түүний ярьснаар, бүтээн байгуулалтын ажил энэ онд эхэлж, 2027 онд дуусна. Үүний сацуу хоёр улсын хил дээрх нүүрсний терминалууд ч мөн онд ашиглалтад орох аж.

Энэхүү алхам нь Хятад улс хөрш орнуудтайгаа харилцаагаа бэхжүүлэх зорилгоор бүс нутгийг хамарсан төмөр замын сүлжээ байгуулах олон шат дараалсан арга хэмжээний нэг хэсэг юм. Хятад улс мөн баруун зүгт Киргизстан болон Узбекистаны чиглэлд 523 км урт төмөр зам барьж байгаа бол өмнөд чиглэлд Вьетнам, Тайландтай хурдны галт тэрэгний шугамуудаар холбогдохоор төлөвлөж байна.

Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр зам төсөл нь тус улсын төмөр замын салбарын хөгжил саарсан болон өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой зарим үл ойлголцлоос болж удааширсан хэмээн Л.Гантөмөр тайлбарлав. Монгол Улс нүүрсний экспортоо нэмэгдүүлэх замаар эдийн засгийн хараат бус байдлаа бэхжүүлэх зорилгынхоо хүрээнд төмөр замын эл шинэ шугамыг барих асуудлыг нэн тэргүүнд тавьж байгаа бололтой.

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Олон улсын судалгааны хүрээлэнгийн судлаач Ч.Сумъяа энэхүү төсөл нь хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдэхээс гадна эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн нэг чухал алхам болно гэж үзэж байна. Трампын протекционист бодлого дэлхийн худалдаанд сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа энэ үед хил дамнасан төмөр зам барих тус хэлэлцээр нь Монгол Улсын хувьд эдийн засгаа дэмжих, ялангуяа Хятадтай хийх худалдаагаа бэхжүүлэх стратегийн нэг алхам юм гэж Ч.Сумъяа онцолжээ.

Албан ёсны мэдээллээр, Монгол Улс өнгөрсөн онд нийт 83.7 сая тонн нүүрс экспортолсон бөгөөд энэхүү хил дамнасан төмөр зам ашиглалтад орсноор нүүрс тээвэрлэх хүчин чадал 30 сая тонноор нэмэгдэж, эдийн засгийн өсөлтийг зургаан хувиас дээш тогтвортой барих боломж бүрдэнэ гэж тооцоолж байна.

“УИХ энэхүү хэлэлцээрийг соёрхон баталснаараа төслийг бүрэн дэмжиж буйн тод илэрхийлэл юм” гэж Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ мэдэгдсэн байна. “Хоёр улсын түншлэл нь экспорт, хөрөнгө оруулалтын чухал боломжуудыг нээж, Монголын байгалийн баялагт тулгуурласан шинэ хөрөнгө оруулалтыг татах боломжийг бүрдүүлж байна” гэжээ.

Хятад улс нь Монгол Улсын хамгийн том худалдааны түнш бөгөөд 2024 онд Монголын экспортын 91.3 хувь, импортын 40 хувь Хятад улс бүрдүүлжээ.\

Ч.Сумъяа

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.84.198) 2025 оны 04 сарын 09

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0

S(66.181.176.227) 2025 оны 04 сарын 09

ANUSDI80955877

0  |  0
S(66.181.176.227) 2025 оны 04 сарын 09

ANUSDI80955877

0  |  0
S(66.181.176.227) 2025 оны 04 сарын 09

ANUSDI80955877

0  |  0
mm(66.181.189.94) 2025 оны 04 сарын 08

umhi kasak rekete gahai sanchirbold boldhuu gelegdamba manai and gal ham abdrantin gal hamin alsan genuu

0  |  0
mm(66.181.189.94) 2025 оны 04 сарын 08

manai abdrani 1999 onii buleghinhe ene kasak muuhai kasak sanchirbold bioldnim manai bulegin 1 and mine alsan genee.

0  |  0
mm(66.181.189.94) 2025 оны 04 сарын 08

halh atamnudaa rekete buleg sanchirbold boldbaatar alad hutga shgaal ognoo .umhi kasak sanchirbold tee.

0  |  0
мм(66.181.168.82) 2025 оны 04 сарын 08

сумьяа тэгж үзэж байна гэж дотор нь өөрөө бичээд л байх юм. эсвэл зүгээр тэгэх юм гэж л бичнэ биз

0  |  0
Close menu