ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ болон Монгол Улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин “БНХАУ нь Монгол Улстай хамт орчин үеийн хөгжлийн замаар урагшлахад бэлэн байна” гэжээ. Мөн тэрээр Хятад-Монголын харилцаа нь БНХАУ-ын хувьд чухал байр суурь эзэлсээр байх бөгөөд цаашид харилцан итгэлцлийг бэхжүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх болно гэдгээ амлалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ “БНХАУ-тай найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл” гэдгийг тодотгоод “Монгол Улс БНХАУ-тай лус төрийн харилцан итгэлцлийг тасралтгүй бэхжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, уул уурхай, ногоон эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр талын харилцан итгэлцлийг шинэ түвшинд хүргэхэд бэлэн байна” гэжээ.
Талууд “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж, улс төрийн харилцан ойлголцол, итгэлцэл улам бэхжиж буйд сэтгэл хангалуун байгааг илэрхийлжээ.
Эх сурвалж: People's Daily

Сэтгэгдэл ( 0 )