“БНХАУ-ын ном уншлагын танхим”-тай их сургууль хоёроор нэмэгдлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 08

Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ жил тохиож буй. Энэхүү түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотноо энэ сарын 2-6-ны өдрүүдэд “Хятад орныг танин мэдэхүй” соёлын цуврал арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. 

Соёлын арга хэмжээний хүрээнд энэ сарын 5-нд Төрийн өмчит Улаанбаатар их сургууль “БНХАУ-ын ном уншлагын танхим”-тай болж, нээлтээ хийв.  

Нээлтийн ёслолд Сургуулийн захирал, Шинжлэх ухааны доктор, профессор С.Байгалсайхан, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны гадаад харилцаа хариуцсан албаны дарга Чю Саньван, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын мэдээллийн албаны дарга  Хань Юньшян гээд гадаад дотоодын олон хүндтэй зочид, төлөөлөгчид оролцлоо. 

Энэхүү танхимыг байгуулснаар тус сургуулийн Хятад хэлний багш нар, мэргэжлийн ангийн оюутнууд, магистрант, докторантуудын суралцах орчин нөхцөл сайжрахын зэрэгцээ хятад хэл болон соёлыг сонирхдог, суралцах хүсэлтэй залууст олгосон бас нэг боломж гэж хэлж болох юм. 

 

МУБИС "БНХАУ-ЫН НОМ БИЧГИЙН УНШЛАГЫН ТАНХИМ"-ТАЙ БОЛЛОО

Мөн энэ өдөр  МУБИС-ийн Төв номын сан  “БНХАУ-ын ном уншлагын танхим”-тай болж нээлтээ хийлээ. Энэхүү уншлагын танхимд "Бие хүний хөгжил", "Аян замын тэмдэглэл", "Монголын түүх соёлын сонгодог зохиолууд", "Мандухай сэцэн хатан болоод бусад хатдын түүх", "Манж хэлний толь бичиг", "Монголын нууц товчоо", "Юань улсын түүх" II боть, "Зарлиг сургаалийн товчоон" гэх мэт сонирхол татахуйц олон ном тавигджээ.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд МУБИС-ийн Төв номын сан "БНХАУ-ын ном бичгийн уншлагын танхим"-тай болсон нь МУБИС-д суралцаж буй нийт оюутан, багш, судлаачдад Хятадын соёлын талаарх мэдлэгийг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ мэргэжлийн ангийн оюутнууд хятад хэл дээр эх түүхийн түүхэн эх сурвалжууд болон өөрийн орны уран зохиол, бусад зохиол, бүтээлийг уншиж судлах олон давуу талыг бий болгож байна. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(139.5.219.27) 2019 оны 09 сарын 08

Medeeniihe uchriig oldoggui setguulch medee bicheed hereggui. deerh zurag ni Elaanbaatariin ih surguuli baina6

0  |  0
Top