БНХАУ болон Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.
Энэ хүрээнд хоёр улсын Элчин сайдын яам, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын засгийн газар, Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран “Хятад орныг танин мэдэхүй” соёлын цуврал үйл ажиллагааг энэ сарын 2-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.
Соёлын цуврал үйл ажиллагааны хүрээнд өчигдөр /2019.09.03/ уран сайхны кино солилцооны арга хэмжээ боллоо.
Есдүгээр сарын 2-6-ны өдрүүдэд “Нүүдэлчин дэлхий”, “Дүүлэн ниссэн он жилүүд”, “Сүүдэр”, “Өмнөд туйл”,”Салх хагалагч”, “Чонон сүлд”, “Томоогүй хорин найман нас”, “Бичин багш хохимойн багшийг гурвант дарсан үлгэр”, “Том загасны домог”, “Баяжмалын зам” зэрэг БНХАУ-ын ашиг орлогоороо тэргүүлсэн арван киног үзэгчдэд толилуулахаар болжээ. Эдгээр кинонууд бүгд үнэ төлбөргүй, Монгол орчуулгатайгаар үзэгчдэд хүрнэ.
Сэтгэгдэл ( 0 )