БНХАУ болон Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, уламжлалт найрсаг харилцааг ахиулах зорилгоор есдүгээр сарын 2-6-ны өдрүүдэд “Хятад орныг танин мэдэхүй” соёлын цуврал арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа билээ.
Энэхүү цуврал арга хэмжээний нээлт өнөөдөр /2019.09.02/ Монголын уран зургийн галерейд болж таван хэсгээс бүрдсэн нийт 150 гаруй үзмэр бүхий томоохон үзэсгэлэн дэлгэгдлээ.
Үзэсгэлэн есдүгээр сарын 2-6-ны өдрүүдэд үргэлжлэх ба үзэсгэлэнд “БНХАУ-ын 70 жил” “Манай найрамдал”, “Түмэн газрын цайны зам”, гэрэл зургийн үзэсгэлэн, “Хятадын хатгамлын урлагийн бүтээл”, “Монгол морины урлагийн бүтээл” уран зургийн үзэсгэлэн гэсэн хэсгүүдээс бүрдэж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )