Хайнаний аялал жуулчлалыг Улаанбаатарт танилцууллаа

2019 оны 09 сарын 14

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой 2019 онд тохиож байгаа. Ойн хүрээнд соёлын олон арга хэмжээ хоёр улсад зохион байгуулж байгаа юм. Тухайлбал өнгөрсөн наймдугаар сарын 26-аас есдүгээр сарын 06-ны өдрүүдэд Хятадын соёлын өдрүүдийг Улаанбаатар хотноо зохион байгуулсан бол БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод Монгол Улсын соёлыг сурталчилах арга хэмжээг зохион байгуулсан.

Түүхт ойн хүрээнд зохиогдсон өөр нэгэн ажил нь "Хайнаний аялал жуулчлал, соёлыг Улаанбаатар хотноо танилцуулах өдөрлөг" байлаа. Тус өдөрлөг өчигдөр /2019.09.13/ Шангри-Ла зочид буудалд болсон юм.

Хайнаний үндэсний бүжгээр эхэлсэн тус арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Шин Хаймин, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалан тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцлоо.

Найрсаг харилцаатай хөрш орны хувьд Монгол, Хятад улс нь олон талт хамтын ажиллагаатай байдаг. Үүний нэг нь аялал жуулчлалын салбарт хамтран ажиллаж, тодорхой амжилттай явж байгаад дээрх албаныхан тэмдэглээд "Торгоны зам", "Цайны зам" төслүүдийг дурдсан.

Өнгөрсөн 2018 онд Монгол Улсаас 1.4 сая иргэн БНХАУ-руу жуулчлалаар явсан бол 168 мяган иргэн Хятдаас Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор ирсэн гэдгийг БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалан хэллээ.

Хайнаний аялал жуулчлалыг танилцуулах арга хэмжээний үеэр зургаан азтан Хайнаний үзэсгэлэнт Саньяа аралд амрах эрхийн эзэн болсон юм.

Нэмж дурдахад, газрын диваажин Хайнань руу аялахад одоо илүү хялбар болсон бөгөөд МИАТ компани Улаанбаатраас шууд нислэг үйлдэж байна.

Хосоороо аялах эрхийн азтан

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top