БНХАУ, Монгол Улсын дипломат харилцаа тогтоосны 70 жил: Ном бэлэглэх ёслол боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 02

БНХАУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд "Хятад орныг танин мэдэх" соёлын цуврал арга хэмжээ үргэлжилж байна. Энэ хүрээнд өнөөдөр /2019.09.02/ ном бэлэглэх ёслол боллоо. 

Сяо Лин Дин Дан зохиолчийн “Усны үхрийн үзэсгэлэн гоо шалгаруулах уралдаан”, “Адлагдсан ногоонууд аминд орсон нь”, “Аршийн орныг авран хамгаалсан нь”, “Сүүлт одны нууцлаг хорхой”, “Эрэлхэгжүүлэх усны жор”, “Элсэн цөлийг зорьж эрэлхэг гавьяа байгуулсан нь”, “Хүр хорхойн эрэлд гарсан нь”, “Дэггүй сахиусан тэнгэрүүдийн дэгдээсэн үймээн”, “Морин зөгийн дайлалдаан”,  “Цэцгийн сахиулсны шагнал” зэрэг Сахиусан тэнгэрүүдийн сайхан суртахууныг өгүүлсэн 10 боть  зурагт үлгэрийн номуудыг сурагчдад тараалаа. 

Эдгээр номд сайхан санаатай, өөдрөг, үнэнч цайлган, баатарлаг, даруу төлөв зан, хариуцлага, уучлалын тухай  зэрэг сайхан ёс суртахуунуудыг хүүрнэжээ.

Энэ удаагийн арга хэмжээнд уран сайхны тоглолт, уран зургийн үзэсгэлэн, гэрэл зургийн үзэсгэлэн, ном бэлэглэх ёслол, олон ангит болон уран сайхны кино солилцоо, анагаах ухааны үнэ төлбөргүй оношилгоо, аялал жуулчлалын танилцуулга, спортын нөхөрлөлийн арга хэмжээ зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдах юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. UROLOGIST(41.203.78.244) 2019 оны 09 сарын 02

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаяг

0  |  0
Top