Аргентины Кордобагийн их сургуулийн эрдэмтэд шингэн хэлбэрээрээ хадгалагдан үлдсэн эртний дарс олжээ. Дэлхийн хамгийн эртнийхэд тооцоогдож байгаа 2000 мянга гаруй жилийн настай дарсыг Испанийн Кармона хот дахь эртний Ромын бунханд илрүүлжээ.
“Journal of Archaeological Science: Reports” сэтгүүлд бичсэнээр, шилэн саванд илрүүлсэн шингэн зүйлийг шинжлэхэд орчин цагийн херес цагаан дарсны бүтэцтэй ижил химийн элементүүдийг агуулж байжээ. Үүнээс гадна бунханд хүний чандар бүхий сав, хоёр нүүрт Жанус бурхан сийлсэн алтан бэлзэг олдсон байна.
Микробиологийн шинжилгээгээр дарс хоргүй болох нь батлагдсан ч археологичид хоёр мянган жилийн турш эртний ром хүний чандартай хамт хадгалагдсан дарсны амтыг үзэхээр зориглоогүй байна.
Сэтгэгдэл ( 1 )
Юун зориггүй улс вэ, манай дуучин хүүхэн 800 жил шарилтай хамт сайтар хадгалагдсан идээ цагаан тосыг амсаж үзээд янзаараа хадгалагджээ гээд л байсан шд. Одоо зүгээр л сайн сайхан байна.