Ховд аймгийн Мянгад сумын нутаг Урд улаан үнээт уулын агуйн оршуулгаас 2014 онд Монголын Үндэсний музейн судлаачдын илрүүлсэн Жужан улсын үед холбогдох модон эмээл болон Дорнод аймгийн Гурванзагал ба Чойбалсан сумын заагт орших Хөх нуурын баруун хойд захад орших Өгөөмөр толгойн урд бэл дэх нэгэн булшнаас 2015 онд доктор Ц.Төрбат нарын илрүүлсэн өрөөсөн төмөр дөрөөний талаар олон нөхдийн хамт шинжлэх ухааны янз бүрийн арга зүйгээр судалсан үр дүн ийнхүү Antiquity Journal-д хэвлэгдлээ. ( https://www.msn.com/.../painted-saddle-found.../ar-AA1ldR1H )
Уг эмээл нь Монгол төдийгүй бүс нутгийн хэмжээнд олдоод буй хамгийн эртний зүймэл модон эмээл юм.2014 онд Монгол Улсын баруун хязгаар Ховд аймгийн ойролцоох Урд улаан үнээт гэдэг газар байрлах агуйн шарил тоногдсон талаар цагдаагийн байгууллагаас Монголын Үндэсний музейн археологичдод мэдэгджээ.
Хоёр талдаа арьсан оосортой хар, улаан өнгөөр будсан хус эмээл, төмөр хошуу, модон харвааны хэрэгсэл, муммижуулсан морины үлдэгдэл зэрэг хэд хэдэн эд өлгийн зүйлийг цагдаа нар хураан авсан байсан аж. Тэнд мөн хонь, доргоны арьсан хувцас өмсөж оршуулсан хүний араг яс байжээ. Уг булшийг "морьтны агуй" гэж нэрлэх болсон байна. Хүний шарилын цацраг туяа, эмээлийн арьсан дөрөөний оосор нь оршуулга болон эмээлийг МЭ 420 оны орчмынх гэж үзэж байгаа аж.
Судалгааны ахлагч Колорадо Боулдерын их сургуулийн археологич Уильям Тейлор “Live Science”-д өгсөн ярилцлагадаа “Адууг гаршуулах нь хэцүү байсан. Урд улаан үнээтийн оршуулгын газраас олдсон адууны шүд нь бага зэрэг гэмтэлтэй, хамрын ясанд өөрчлөлт орсон байсан нь Төв болон Зүүн Азийн бусад адууны булшнаас олдсон гэмтэлтэй адил байсан. Урд улаан үнээтийн булшнаас олдсон адууны чих цоорхой байсныг харахад морийг хэнийх болохыг гэрчлэх зорилгоор ашигласан байж магадгүй юм" гэжээ. ( https://www.cambridge.org/.../95BA971FD64B2A7544D4BEF6694... )
Сэтгэгдэл ( 0 )