Тэд бидний тухай: Эртний монголчууд ямар хоолонд дуртай байсан бэ?

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 06

Швейцарын Базель их сургуулийн эрдэмтэд 2.7 мянган жилийн өмнө Монголын тал нутагт амьдарч байсан нүүдэлчдийн хоол, хүнсний онцлогийг судалжээ.

Эртний нүүдэлчид бог малын олгойнд цутгасан цус, исгэсэн цагаан идээ, ялангуяа сарлагийн сүүгээр хийсэн цагаад идээ түлхүү хэрэглэдэг болохыг тогтоосон байна. “Scientific Reports” сэтгүүлд бичсэнээр, эрдэмтэд Монголын тал нутагт археологичдын илрүүлсэн хүрэл тогоонуудыг шинжилсний дүнд ийм дүгнэлтэд хүрчээ. Хүрэл тогоонуудад бог малын цусны ул мөр илрүүлсэн байна. Эрдэмтдийн үзэж буйгаар, талын монголчууд бог малын олгойнд цус цутгаж, нэг төрлийн цусан хиам хийдэг байжээ. Энэ уламжлал Монгол Улсад өнөөг хүртэл хадгалагдан үлджээ. Энэ арга тухайн үед махан бүтээгдэхүүнийг нөөшлөх гол арга байсан байна. Хүрэл тогоонд үлдсэн сарлагийн сүүний ул мөр нь сарлагийг таамаглаж байснаас ч эрт үеэс эхлэн гаршуулсныг гэрчилж байна. Нүүдэлчид сүүг исгэх замаар хэрэглэх хугацааг нь сунгадаг байжээ.

Бидний нээлт Хүрэл зэвсгийн үеийн нүүдэлчдийн уламжлал, хоол, хүнсний хэрэглээ болон эртний соёл иргэншлүүдийн хоол, хүнсний баялаг уламжлалын талаар илүү ихийг олж мэдэх боломж олгож байна гэж эрдэмтдийн багийн ахлагч Шеван Уилкин онцолжээ.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Батаа(66.181.182.134) 2024 оны 06 сарын 10

Эртний олдворыг судлах биш одоогийн идэж ууж байгааг нь хараад л ийм таамаглал хийчихнэ шд. Шал хөгийн юм.

0  |  1
Зочиг(66.181.185.244) 2024 оны 06 сарын 09

Хярамцагтай хоол идэж бсн бх магадлал илүү баймаар санагдлаа

2  |  1
Зочин(202.9.46.181) 2024 оны 06 сарын 09

Сарлаг байсан нь археологийн малтлагаас гарсан өрөм шар тостой ваарыг шинжлээд, сарлагийнх болох нь тогтоогдоод бгаа.

0  |  0
Цэцэг(103.57.92.136) 2024 оны 06 сарын 09

Дуртай гэж хэлэхгүй хэрэглэдэг гэвэл зохино

6  |  0
О(202.55.188.118) 2024 оны 06 сарын 09

Сарлагийг сүүлд авчирсан шүү

4  |  4
huh mongol(202.55.188.97) 2024 оны 06 сарын 09

hujanud monholiin hooliig uurchildunuus bid dawjaa biytei bolson bed oros ah shige huchirheg bh bsan

1  |  14
Bi(66.181.160.94) 2024 оны 06 сарын 09

16. 17 dugaar zuunii ued Mongolchuud Tuvdees 3 zuil oruulj irsen ni shashin. Sarlag. Banhar nohoi 3 gj unshij bsn. 2700 jiliin omno sarlagiin suug mongolchuud heregledeg bsn gj hudlaa bhaa. Esvel uhriin suu gsniig sarlag gd buruu orchuulsan bhaa.

5  |  17
ЗОЧИН(202.9.46.147) 2024 оны 06 сарын 09

300 жилийн өмнө гоьвд сарлаг байсан байна

7  |  4
Ж(178.91.58.138) 2024 оны 06 сарын 09

Говьд юуны сарлаг байхав. Архангайгаас олсон хэдэн тогоо юм байх даа.

2  |  11
Лут(66.181.176.207) 2024 оны 06 сарын 09

Уг тогоо яг хаанаас олдсон тогоо юм болоо. Өөрөөр хэлбэл одоогоор бол аль нутагт байсан юм бол. Сарлаг гэж голлохоор хангай нутаг юм болов уу. Сонин мэдээ байна

5  |  6
Top