Далайд гарцгүй Монгол 115 сая жилийн турш далай байжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 07 сарын 05

Зүүн Азийн далайд гарцгүй Монгол Улс 400 сая гаруй жилийн өмнө дэлхийн гадаргуу дээш өргөгдөх үед бий болсон далай байжээ. Газрын царцдасыг ярж бий болсон тэрхүү далай 115 сая жил оршсон байна.

Live Science сэтгүүлд бичсэнээр, эл далайн геологийн түүх нь судлаачдад Уилсоны цикл болон супер тив хуваагдаж, эргэн нийлэх үйл явцыг ойлгоход тус дөхөм болно гэж үзэж байна. Испанийн үндэсний судалгааны зөвлөлийн геологич Дэниэл Пастор-Галаны ярьснаар, энэ бол жилд нэг хүрэхгүй инчээр хөдөлдөг удаан боловч өргөн далайцтай үйл явц юм. Өнөөг хүртэл геологичид 250 сая жилийн өмнө болсон Пангеа супер тив хэрхэн хуваагдсаныг тогтоосон билээ.

Харин Монголын баруун хойд хэсэгт олдсон Девоний үед /419-359 сая жилийн өмнөх үе/ хамаарах галт уулын чулуу судлаачдын анхаарлыг ихээхэн татсан байна.

Тэр үед хоёр том тив болох Лаурентиа болон Гондвана бичил тивүүдтэй зэрэгцэн оршиж байжээ. Бичил тивүүд нь хожим нь таталцан нийлэх үйл явцын үр дүнд Ази тивийг бүрдүүлсэн байна. Монголын баруун хойд хэсэгт ажиллах үеэрээ судлаачид Монгол-Охотск далайн ул мөрийг илрүүлжээ. Эл далай тус бүс нутагт ойролцоогоор 410-415 сая жилийн өмнө бий болсон гэж үзэж байна. Галт уулын чулууг шинжлэхэд халуун хайлмагийн хаягдал болох нь тогтоогдсон байна. Халуун хайлмагийн хаягдал нь Уилсоны циклийн эхний үе шатны үзэгдэл. Өөрөөр хэлбэл тив хуваагдаж, Атлантын далай шиг далай нээгддэг хэмээн судлаачдын багийн ахлагч, Хятадын Шинжлэх ухааны академийн геологич Миньшуай Зу тодруулжээ.

Ази тив дахин бичил тивүүдийг татахаа больсон ч Монгол-Охотск далай бүрэлдэх үйл явц өдгөө Улаан тэнгис ажиглагддаг үйл явцтай төстэй байсан байх магадлалтай. Улаан тэнгис орчимд газрын гадаргуу жилд нэг сантиметрээр тэлж байдаг гэж Пастор-Галан онцолжээ. Түүний хэлснээр, Улаан тэнгис нь тивийн томоохон хагарлын нэг хэсэг бөгөөд энэхүү хагарал нь олон арван сая жилийн туршид Зүүн Африкт цоо шинэ далай үүсгэх магадлалтай. Харин тивийн бусад хүчин зүйлс шинэ далай бүрэн нээгдэхийг сэргийлэх эсэхийг судлаачид одоогоор тогтоогоогүй байна. Зу профессороор ахлуулсан судлаачдын баг эртний Девоний далайн тектоник хавтангуудын хөдөлгөөнийг судлахын тулд компьютерын загвар гаргахаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Xgjjhg(202.9.40.242) 2024 оны 07 сарын 07

Хрлсх цэрэг хүний ёсоор ажллж чад2гүй өөрө хуж2г өгөөш хавхнд орсн дайсан м.энхблд нийлэх замгүй эцэст тэр өшөөг авч хэнчгүй блно \nХрлсх журмын нөхөд гомдоосн хрлбтр амарсхн \nС. Амарсайхан дарга Ч. Хүрэлбаатар дарга Ж.Ганбаатар сайд нар чадалтай улсууд учраа олчин.

0  |  2
Отгоо(176.2.132.150) 2024 оны 07 сарын 07

Эх сурвалж байвал тавихгүй юу?

3  |  0
Top