Тэд бидний тухай: Олон улсын хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэл сэргэж байна

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 05

Монгол Улс 600 сая ам.долларын “Хуралдай” бондоо дахин санхүүжүүлэх өрийн зохицуулалтын арга хэмжээ авснаар манай улсын Засгийн газарт итгэх олон улсын хөрөнгө оруулагчдын итгэл түүхэнд байгаагүйгээр сэргэж буй талаар олон улсын хэвлэлүүд онцолж эхэлжээ. Энэ нь Монгол Улсын зээлжих зэрэглэлээ хадгалж үлдэхэд чухал нөлөөтэйг тэд онцолсон байнаТухайлбал intellinews.com цахим сайтад нийтлэгдсэн мэдээллийг хүргэж байна. 


Монгол Улсын 600 сая ам.долларын “Хуралдай” бондыг дахин санхүүжүүлэх замаар өрийн төлбөрийг зохицуулах арга хэмжээ авахаар болсон тухай арваннэгдүгээр сарын 30-нд зарлажээ.

Улаанбаатар 2024 оны 3 дугаар сард төлөгдөх “Хуралдай” бондын 57% буюу 222.8 сая ам.долларын буцаан худалдан авах замаар өрийн зохицуулалтын арга хэмжээг амжилттай хэрэгжүүлжээ. Энэхүү алхам нь гадаад өрийн тодорхой хэсгийг төлөх хугацааг хойшлуулах боломж олгож байгаа юм.

Монгол Улсын Засгийн анх 650 сая ам.долларын “Хуралдай”, “Гэрэгэ” бондыг 11-12 хувийн хүүгийн хүлээлттэй олон улсын санхүүгийн зах зээл дээр гаргаж байжээ. Энэхүү саналын дагуу 138 хөрөнгө оруулагчаас нийт дөрвөн тэрбум ам.долларын захиалга орж ирсэн тул хүүг 8.75 хувь болж бууруулсан байна.

Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлангийн ярьснаар “Хуралдай” бондын талаар авч буй алхам нь Монгол Улсын Засгийн газрын өрийн менежментийн дунд хугацааны стратеги амжилттай хэрэгжиж буйн илрэл төдийгүй олон улсын хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэл сэргэж буйг илтгэж байна.

Ковидын цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт, Шинэ сэргэлтийн бодлогын үр дүнд авч буй өрийн зохицуулалтын энэхүү арга хэмжээ нь ирээдүйн өсөлт, хөгжлийг дэмжих хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, тогтвортой хөгжлийг хангах боломжийг нээж байна.

2012 оноос хойш Монгол Улсын Засгийн газар өрийн зохицуулалт хийх, улсын төсвийн алдагдлыг шийдвэрлэх, томоохон төсөл, хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх зорилгоор найман төрлийн бонд гаргах замаар нийт 5.8 их наяд ам.долларын эх үүсвэр босгожээ.

“Fitch Ratings” Монгол Улсын Засгийн газраас санал болгосон бондуудад “В” үнэлгээ өгчээ. Ийнхүү Монгол Улсын Засгийн газар ковид-19 цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн үед “Хуралдай” бондын өрийн төлбөрийг барагдуулж байна. Монгол Улсын Засгийн газар 2023 онд эдийн засгийн өсөлтийг 5.8 хувьд хүргэх төсөөлөлтэй ажиллаж байна. Монгол Улс 2022 онд 4.7 хувь эдийн засгийн өсөлтийг 2024 онд төсвийн алдагдлыг 60 хувиар бууруулж, экспортоо дэмжих замаар 6.2 хувьд хүргэхээр зорьж байна. Мөн өсөлтийг дэмжих хөшүүрэг болгон Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто” компанитай хамтран Оюу Толгойн зэсийн уурхайн гүнийн олборлолтыг Монголын Говьд энэ оны гуравдугаар сард эхлүүлснээ зарласан билээ. Эх сурвалж: https://intellinews.com

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top