Археологичид эртний монголчуудын инновацын шийдэлтэй эмээл олжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 11

Монгол Улсад төмөр дөрөөтэй, инновацын шийдэлтэй модон эмээл олдсон байна. “Antiquity” сэтгүүлд бичсэнээр, энэхүү эмээл нь хамгийн эртнийхэд тооцогдож байна.

2015 онд Монголын хууль хүчнийхэн  тус улсын баруун бүс дэх эртний агуйгаас хулгайд алдагдсан хэд хэдэн эртний эд өлгийн зүйлсийг хураан авсан байна. Эдгээрийн дунд хар, улаан өнгөөр будсан эмээл, төмөр амгаа, нум сумны модон хэрэгсэл болон занданшуулсан морь байжээ. Эдгээр эд өлгийн зүйл хонь болон доргоны арьсаар хийсэн хувцас өмссөн хүний шарилтай хамт байсан аж. Эртний олдворууд илэрсэн агуйг “Морьтны агуй” хэмээдэг болжээ.

Шарилд хийсэн ДНХ-ийн шинжилгээгээр шарил нь залуу эрэгтэй хүн болохыг тогтоожээ. Түүнчлэн, эмээлийг 420 оных болохыг нь тогтоосноор дэлхийд өнөөг хүртэл олдсон хамгийн эртний ийм төрлийн эмээл болж байна. Эмээлийн их биеийг хатуу модоор хийсэн нь унаж яваа хүн нь босоо байрлалд хүртэл тогтвортой байж, ингэснээр хоёр гар нь сул байх ба дайн тулааны үед сэлмээр чөлөөтэй тулалдах боломжийг олгож байжээ. Монголчууд морь унахдаа чухал инновацын шийдлийг нэвтрүүлдэг байсан ба энэ нь дундад зууны үед дайн тулаан хийх урлагт томоохон нөлөө үзүүлсэн болохыг судалгаагаа харуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top