НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Төвөдөд болсон байгалийн гамшигт олон хүн амь насаа алдсанд гүн эмгэнэл илэрхийлж, газар хөдлөлтийн хор уршгийг арилгахад шаардлагатай тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн ажлын албанаас тараасан мэдэгдэлд тэмдэглэснээр, Хятадын өөртөө засах энэ Төвөд улсын Балба улстай залгаа нутагт 7,1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн төв нь 80 мянган хүн амтай Шигазе хотоос 163 км зайтай байжээ. Газар хөдлөлтийн уршгаар орон сууцны олон байшин сүйрч, 126 хүн амь насаа алдаж, 188 хүн гэмтэж бэртсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )