Японы эрдэмтэд шүд ургуулах бэлдмэл бүтээжээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 07

Японы эрдэмтэд шүд ургуулах бэлдмэл бүтээжээ. France-Presse агентлагийн мэдээлснээр, эл инновацын бэлдмэл нь хиймэл шүдийг орлох боломжтой.

Киотогийн их сургуулийн судлаачдын багийн ахлагч Кацү Такахаши энэ нээлт нь дэлхийд цоо шинэ технологи хэмээн онцолжээ. Хулгана, усан гахай дээр 11 сарын турш явуулсан туршилтын эхний үе шат эерэг үр дүнд хүрчээ. Мэрэгч амьтдад шинэ шүд ургасан байна. Бэлдмэлийн эмнэлзүйн туршилтыг энэ оны наймдугаар сард дуусгахаар төлөвлөж байгаа бөгөөд туршилт амжилттай болбол 2030 онд шинэ бэлдмэлийг худалдаанд гаргана.

Эмнэлзүйн судалгаанд 30-65 насны 30 эрэгтэйг хамруулахаар төлөвлөжээ. Туршилтын эхний үе шат амжилттай болбол төрснөөсөө хойш дор хаяж дөрвөн шүд дутуу ургасан 2-7 насны өвчтөнүүдийг хамруулах аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.118.21) 2025 оны 01 сарын 07

Галзуу юмоо манай эрдэмтэд юу хийдэг болоо

0  |  0
Top