Хүний шүдийг анх удаа лабораторид ургуулжээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 14

Их Британийн Хааны коллеж, Эзэн хааны коллежийн эрдэмтэд хамтран анх удаа хүний шүдийг лабораторийн нөхцөлд ургуулжээ.

Эрдэмтэд хүний шүд ургахад таатай орчинтой ижил материал бүтээсэн байна. Үүний ачаар эсүүд дохио авч, шүд ургуулж эхэлдэг аж. Эл материалыг пломбын оронд ашиглавал хүний эрүүнд ургаж, эргэн сэргээгдэх боломжтой аж.

Эрдэмтдийн бүтээлийг лабораторийн нөхцөлд ургуулах эсвэл хүний эрүүнд суулгаж, тэнд нь ургуулах боломжтой гэж тэд үзэж байна.

Эл арга шүдний эмчилгээнд хувьсгал хийх боломжтой гэж эрдэмтэд найдаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu