Шүдээ угаахдаа ХЭЛЭЭ УГААЖ байх ёстой

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 08

Шүдээ эрүүл байлгахын тулд уншигч та дараах зөвлөгөөг дагаарай.


Цай уу

Цай нь шүдний өнгөр үүсгэдэг микро организм өсөх явцыг удаашруулдаг. Мөн шүдний пааланг гэмтээдэг хүчлийн хэмжээг багасгаж өгнө. Хийжүүлсэн ундааны оронд цай уухыг шүдний эмч нар зөвлөдөг.

Сойзоо соль

Шүдний сойзоо 3-4 сар тутамд шинэчлэх ёстой.

Хэлээ угаа

Шүдээ угаахдаа хэлээ угаахаа мартаж болохгүй. Хэлэн дээр байдаг бичил биетүүдийг арилгаж байх хэрэгтэй юм.

Амттанаас зайлсхий

Чихэр агуулсан хоол хүнс, амттан, ундаа хэрэглэснийхээ дараа шүдээ заавал угааж байгаарай. Шүдний цооролт их байгаа нь хүмүүс чихэрлэг хоол хүнс байнга хэрэглэж, дараа нь шүдээ цэвэрлээгүйгээс болдог. Чихэр идэхдээ богино хугацаанд идээд, шүдээ шууд цэвэрлэж байх ёстой.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top