Дэлхийн анхны шүд ургуулах эмийн туршилтыг хүн дээр хийх гэж байна

2024 оны 06 сарын 21

2024 оны есдүгээр сард дэлхийн анхны шүд ургуулах эмийн туршилтыг хүн дээр хийх гэж байна.

Энэхүү гайхамшигт нээлтийг Киото их сургууль болон Китано эмнэлгийн судлаачид хийх ба хамгийн багадаа нэг араа шүдгүй болсон насанд хүрэгчдэд туршиж үзэх юм. Эм нь шүд ургалтыг дарангуйлагч USAG-1 уургийг идэвхгүйжүүлж, шинэ шүд ургахад туслах аж.

Хулгана, феррет дээр хийсэн өмнөх амьтны туршилтууд нь ноцтой гаж нөлөө үзүүлээгүй сайн үр дүнг харуулсан байна​​​​​​. Эхний шатанд 30-64 насны 30 эрэгтэй оролцохоор бүртгүүлжээ.

Үүний дараа 2025 онд 2-7 насны, төрөхөөсөө шүдгүй хүүхдүүдэд, мөн байгаль орчны нөлөөнөөс шалтгаалсан нэгээс таван шүдээ алдсан өндөр настнуудад туршилт хийхээр төлөвлөж байгаа юм байна​​. Хэрэв амжилттай болбол энэ эмийг 2030 он гэхэд худалдаанд гаргах боломжтой бөгөөд шүд алдсан хүмүүсийн асуудлыг бүрмөсөн шийдэхээр​​​​ төлөвлөжээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
үү(66.181.182.236) 2024 оны 06 сарын 22

шүд алдана гэж юу гэсэн үг бэ. сүүлийн үеийн сэтгүүлчдийн нийтлэл, өгүүллийг ойлгохгүй юм

0  |  0
Зочин(59.153.112.19) 2024 оны 06 сарын 30

Сайхан сайхан

1  |  0
Зочин(59.153.112.19) 2024 оны 06 сарын 30

Сайхан сайхан

1  |  0
Top