Хэт халалтын үед наршилтаас урьдчилан сэргийлэх зөвлөмж

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Сүүлийн өдрүүдэд агаарын температур эрс нэмэгдэж байгаа тул иргэд, ялангуяа бага насны хүүхэд, өндөр настнуудыг халалт наршилтаас урьдчилан сэргийлэхийг эмч нар зөвлөж байна.

Өдрийн хамгийн халуун цаг буюу 12:00-16:00 цагийн хооронд хүүхдүүдээ нарны шууд тусгалд удаан хугацаагаар байлгахгүй байх, гадаа гарах шаардлагатай бол нимгэн, цайвар өнгийн хувцас өмсгөж, малгай, шүхэр, нарны шил хэрэглэхийг анхаарууллаа.

Мөн шингэний дутагдалд орохоос сэргийлж ус болон бусад шингэнийг тогтмол ууж хэвшихийг сануулж байна. Хэрэв толгой өвдөх, дотор муухайрах, бие сульдах, арьс улайх халуурах зэрэг хордлогын шинж тэмдэг илэрвэл яаралтай сэрүүн орчинд амарч, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

Гэрийн нөхцөлд анхны тусламж үзүүлэхдээ хүйтэн жин тавьж, тасалгааны температуртай усаар биеийг нь арчиж сэрүүцүүлнэ. Мөн шингэний дутагдлаас сэргийлж шингэнийг хангалттай хэмжээгээр уух хэрэгтэй. Иймд иргэд өөрсдийн болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг хамгаалж хэт халалтын үед урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахын зөвлөлөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top