Энэтхэг: Хэт халалтын улмаас сонгуулийн 33 ажилтан нас баржээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 03

Энэтхэгт хэт халалтын улмаас парламентын сонгуулийн санал хураах байранд ажиллаж байсан 33 ажилтан нас барсан тухай Уттар Прадеш мужийн Сонгуулийн хорооны дарга Навдип Ринва мэдээлжээ. Талийгчдын ар гэрийнхэнд 1.5 сая рупи буюу 18 мянган ам.долларын нөхөн төлбөр тус тус олгосон байна.

Зургаадугаар сарын 1-нд тус улсад парламентын сонгуулийн сүүлийн шатны санал хураалт болжээ. Сонгогчид Бихар, Жаркханд, Баруун Бенгал, Одиша, Пенжаб, Уттар Прадеш, Химачал Прадеш болон Чандигарх мужуудад байгуулсан 100 мянга гаруй санал авах байранд саналаа өгчээ. Санал авах байранд нийт 108 мянга гаруй ажилтан ажилласан байна.

Энэтхэгийн хойд хэсэгт хэт халалт үргэлжилсээр байна. Агаарын температур дунджаар 450С градус байгаа бол санал хураалтын өдөр Уттар Прадеш мужид 46.90С байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top