Хэт халалтын улмаас Францын эрх баригчид тус улсын хэд хэдэн мужид аюулын улаан буюу дээд түвшин зарлаж, сургууль, коллежуудыг түр хаагаад байна.
Түүнчлэн, Fête de la Musique үндэсний хөгжмийн наадмын үеэр согтууруулах ундаа борлуулахыг хориглож, галт тэрэгний хөдөлгөөнийг хязгаарлаад байна.
Даваа гарагаас эхлэн нийт 845 бага, дунд сургуулиуд хичээл орохгүй бөгөөд 1.8 мянган боловсролын байгууллага хуваарьтаа өөрчлөлт оруулахаа боловсролын яамандаа мэдэгдээд байна. Ингэснээр, хичээлийн тоог цөөлж, сурагчдад ид халуун дэгдэхээс өмнө гэртээ харих боломж олгох гэнэ.
Эдгээр шийдвэр хамрагдах сургуулиуд нь цаг агаарын аюулын дээд түвшин зарласан бүсэд байрлаж байна.
Францын баруун, баруун өмнөд болон төв хэсгийн зарим нутагт агаарын температур +40 градуст хүрэх төлөвтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )