.jpg)
Итали, Франц НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа дууссаны дараа Ливаныг дэмжих эвсэл байгуулах тохиролцоонд хүрчээ.
Италийн ерөнхий сайд Жоржа Мелонигийн мэдэгдсэнээр, Ливаны хямралт нөхцөл байдалд Итали, Франц улс шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх боломжтой. Ливан дахь НҮБ-ын ажиллагаа энэ оны сүүлээр дуусна. Тиймээс тус хоёр улс Ливаныг дэмжих эвсэл байгуулж, НҮБ-ын түр ажиллагааны дараах төлөвлөгөөг боловсруулахаар тохиролцоод байна. Түүний хэлснээр, ойрын үед Ливаны асуудлаар олон улсын бага хурал хийхээр төлөвлөжээ.
Эвслийн гол зорилго нь Ойрх Дорнод гэсэн чухал бүс нутагт аюулгүй байдлыг хангах явдал юм.
1978 онд Израил Ливан руу дайран орсны дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тогтоол гаргаж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааг тус улсад эхлүүлж байжээ. Мандатыг нь хагас жил тутам сунгадаг байна. Тус ажиллагаанд 47 орны нийт 8.2 мянган энхийг сахиулагч оролцдог байна.
Үүнтэй зэрэгцэн, АНУ болон Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөл Ливан, Израилын хэлэлцээг бусад мөргөлдөөнтэй холбохгүйгээр явуулах ёстой гэж сайд нарын түвшний уулзалтын үеэр онцлон тэмдэглэжээ.
Талууд Ливаны тусгаар байдал, аюулгүй, тогтвортой байдал болон газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангахын төлөө буйгаа илэрхийлж, Израил, Ливаны хооронд болж буй яриа хэлэлцээг сайшаажээ.

Сэтгэгдэл ( 0 )