Израил, Ливан 10 хоног гал зогсоох тохиролцоонд хүрэв

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Ливанд 10 хоног гал зогсоох тохиролцоо мөрдөгдөж эхэллээ гэж Израилын армийн радио мэдээлжээ.

Энэ сарын 16-нд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Израил, Ливан улс гал зогсоох тохиролцоонд хүрсэн тухай мэдэгдсэн билээ. Тэрбээр Ливаны Ерөнхийлөгч Жозеф Аун болон Израилын ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай утсаар ярьсны дагуу 10 хоног гал зогсоохоор тохиролцсон байна.

Гал зогсоох дэглэм хүчин төгөлдөр болсноос хагас цагийн дараа Израилын хүчин Ливаны өмнөд хэсгийн хоёр сууринд гал нээсэн тухай Ливаны үндэсний мэдээллийн NNA агентлаг мэдээлсэн байна.

Тус агентлагийн мэдээллээр, үүний сацуу Израилын цэргүүд орон нутагт самналт хийж байна.

Үүнтэй зэрэгцэн Иран гал зогсоох тохиролцоонд хүрснийг сайшааж, энэ нь Тегеран, Вашинтоны хооронд гал зогсоох тухай тохиролцооны нэг хэсэг байсан гэдгийг сануулжээ.

Ираны гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Исмаил Багаи Израилын цэргийг Ливаны өмнөд хэсгээс гаргах шаардлагатайг онцлон тэмдэглэж, 10 хоног гал зогсоох тохиролцоонд хүрэхэд Пакистаны гаргасан хүчин чармайлтыг өндрөөр үнэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top