Израил эзэлсэн газар нутгийнх нь хэсгийг Ливанд буцаан өгнө

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Израилын эрх баригчид эзэлж авсан Ливаны газар нутгийн хэсгийг нь Бейрутийн хяналтад ойрын өдрүүдэд буцаан өгөхөөр болсон тухай CNN эх сурвалж дурдан мэдээлжээ. Дараа дараачийн шатанд эргүүлэн өгөх газруудыг газрын зураг дээр тогтоогоод байгаа бөгөөд АНУ-ын зэвсэгт хүчний жанжин штаб / CENTCOM / энэ чиглэлээр талуудтай хамтран ажиллаж байна.

Түүнчлэн, АНУ-ын засаг захиргаа удахгүй олон улсын түншүүдтэй холбогдон, Ливаны засгийн газарт тусгаар байдлаа сэргээхэд нь дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. Энэ асуудлаарх хаалттай уулзалтыг ирэх долоо хоногт Ром хотноо хийхээр төлөвлөж байна.

Тад удаагийн яриа хэлэлцээний дүнд Ливан, Израил хэлэлцээр байгуулсан билээ. Энэ дагуу Ливаны зэвсэгт хүчин улсынхаа нутаг дэвсгэрт үе шаттайгаар хяналтаа тогтоож, засгийн газрын бус нэгтгэлүүдийг зэвсэггүйжүүлж, тэдгээрийн цэргийн дэд бүтцийг татан буулгах юм. Ингэснээр Израилын цэргүүд Ливаны өмнөд хэсгийг орхин гарах нөхцөл бүрдэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top