Ливаны өмнөд хэсэгт байрладаг эртний Тир хотын археологийн дурсгалт цогцолбор Израилын агаарын цохилтод өртжээ. Тус цогцолбор нь ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэгдсэн болохыг Ливаны соёлын яам мэдэгджээ.
Цохилтод түүхэн барилга, гол хаалганы дэргэдэх цахилгаан үүсгүүрүүд, Эртний эд өлгийн ерөнхий газрын барилга, археологийн цогцолборын зүүн өмнөд хэсэг өртсөн байна.
Одоогийн байдлаар, аюулгүй байдлын нөхцөл байдлын улмаас хохирлын бүрэн хэмжээг тогтоох боломжгүй байна. Археологийн дурсгалууд гэмтсэн бөгөөд аюулгүй байдал хангагдсан нөхцөлд газар дээр нь очиж хохирлын хэмжээг тогтоох боломжтой гэж тус яам мэдэгдсэн байна.
Ливаны соёлын яамны мэдээлснээр, 2024 оноос хойш Тирийн археологийн объектууд болон ойр орчмын газар Израилын цохилтод байнга өртсөөр иржээ. Тиймээс тус яам олон улсын хамтын нийгэмлэг, ЮНЕСКО болон холбогдох байгууллагад хандан Тирийн археологийн цогцолбор, хүн төрөлхтний түүхийн онцгой үнэт дурсгалыг устгахаас хамгаалахыг уриалсан байна.
Тир нь Зүүн Газар дундын тэнгис орчмын эртний хотуудын нэг бөгөөд Финикийн соёл иргэншлийн гол төв байжээ. Энэ бүс нутаг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэгдсэн байдаг.

Сэтгэгдэл ( 1 )
\nШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KINDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM